Т.ЖАНЦАН
Нийслэлийн шинэхэн Засаг дарга С.Амарсайхан орлогчийн орон тоогоо нэмж зургаа болгох мэдээлэл байгаа юм. Өмнөх Засаг дарга С.Батболд дөрвөн орлогчтой байв.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч, орлогчоор нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилон ажиллаж байсан.
Тэгвэл С.Амарсайхан МАН-ын нийслэлийн фракцын Т.Бадамжунайн хүн гэгдэх Ж.Батбаясгаланг авч үлдээд бусад орлогчоо удахгүй солих аж. Тэгэхдээ НИТХ-ын төлөөлөгчдөөс үлдсэн таван орлогчоо томилох нь. Харин Ж.Батбаясгалан суудалдаа үлдэж буй шалтгаан нь “Фракцаасааа урваж У.Хүрэлсүхийн фракцыг нийслэлд гарч ирэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн явдал” гэсэн яриа НИТХ-ын төлөөлөгчдийн дунд “хөвж” явна.