СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхдүүд хүчирхийлсэн кардинал зургаан жилийн хорих ял сонслоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Католик шашны кардинал асан Жорж Пэллийг бага насны хүүхдүүд хүчирхийлсэн хэрэгт буруутган өнөөдөр өглөө шүүх хурал нь болж өнгөрлөө. Австралийн Мэлбурн хотын шүүх түүнд зургаан жилийн хорих ял оноосон байна. 

Өдгөө 77 настай Францис папын ойрын зөвлөх байсан Пэлл нь бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлж хүчирхийлсэн Ватиканы хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.

Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн ба цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн байна.

Тэрээр Мэлбурн хотын Гэгээн Патрикын сүмд тэргүүн хамба байхдаа 13 настай хөвгүүдийг ням гарагийн залбирлын дараа өрөөндөө дуудаж оруулан дарс уулгаж хүчирхийлсэн гэж буруутгаад байгаа юм. Тухайн үед байсан хоёр хөвгүүний нэг нь 2014 онд нас барсан бол амьд үлдсэн нь хэргийг гэрчилж мэдүүлэг өгсөн байна. 

Пэллийг уг хэргээс өмнө 1970-аад оны үед бага насны хүүхдүүд хүчирхийлж байсан гэх хэрэг сөхөгдсөн ч хангалттай нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хаагджээ.

 

Эх сурвалж: www.reuters.com

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.