СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт дэлхий дахинд болох 4 чухал үйл явдал

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Мэдээллийн эх сурвалж “BBC News” агентлаг долоо хоног тутам дэлхий дахинд болох чухал үйл явдлын хураангуйг танилцуулдаг. www.LiveTV.mn сайт шинэ долоо хоногийн эхэнд “BBC News” агентлагийн онцолсон үйл явдлуудыг уншигч танд хүргэж байна. Энэ долоо хоногт дараах дөрвөн үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байх юм.

1. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн арав гаруй жилийн дараа анх удаа Умардын нийслэл хотод айлчилж байгаа тул түүхэн айлчлал болох юм.

2.Америкийн телевизийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслол. Дэлхийд алдартай урлаг соёлын одуудаас авахуулаад нөлөө бүхий улстөрчид цуглана.

3. Энэ уулзалтаар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд Брекситийн яриа хэлэлцээрт байр сууриа хамгаалах боломж бүрдүүлэх тохиролцоог Европын Холбооны удирдагчидтай хийх нөхцөл бүрднэ.

4. Пуэрто Рикочууд түүхэнд тохиож байгаагүй байгалийн гамшиг гэж үзсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүржигнээд байхаар зүйл болоогүй хэмээн мэдэгдсэн. Хар салхины дараа аралд 100 тэрбум долларын хохирол учирч, 3,000 хүн амиа алдсан боловч АНУ-ын Засгийн газар дахин сэргээх ажилд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд  байгаа.

 

Эх сурвалж: www.bbc.com

Г.Ганчимэг

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.