СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-13

Швейцарь улс монгол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм.

 Энэ үеэр Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэллээ.

Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио:

Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ 7000 гаруй км алс зайд, хоёр өөр тивд оршдог, түүх соёл, ёс заншлын хувьд өөрийн гэсэн онцлогтойг дурдаад ирэх 6 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээ дурдлаа.

Мөн тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна  туршлага мэдлэгээ харилцан хуваалцах нь ойрын үеийн чухал зорилт байх болно.

Тэрбээр аялал жуулчлал бидний хувьд ихээхэн ирээдүйтэй салбар гэдгийг Монголд айлчилж буй швейцарь жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас харж болно гэдгийг тэмдэглэлээ.

 Харин УИХ-ын дарга Г.Занданшатар:

Мөн тэрээр Монгол Улс нэг намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, ардчилал, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн нийгэм байгуулах, зах зээлийн харилцаанд шилжих томоохон өөрчлөлт хийхэд Швейцарийн Холбооны Улс эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал дэвшүүллээ.

 

Эх сурвалж: Parliament.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.