СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-03-13

Ё.Баатарбилэг сайд аа, Боловсролын зээлийн сангаас зугтагсдад хариуцлага тооцно уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ж.Баяр

БСШУС-ын сайдаар УИХын гишүүн Ё.Баатарбилэг томилогдоод сар орчмын хугацаа өнгөрлөө. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга хүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ажилд шилжихэд мэдээллийн хувьд тээглэх бэрхшээл байгаагүй байх. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ салбарт очиж буй дөрөв дэх сайд гэдэг өнцгөөс олон нийт харж байлаа. Товчхондоо, ирж л байдаг, явж л байдаг сайд нарын нэг биз гэсэн хандлага байв. Харин өдгөө тус яамныхан “Ажил ёстой буцаллаа. Аймаг удирдаж байсан хүн аж ахуйн ажилдаа анги юм аа” гэж ярьж байна. Ерөөсөө өнгөрсөн хэдэн жилд салбарын ажлаас илүү удирдлагуудынх нь тэмцэл, дуулиан олон нийтийн анхаарлын төвд байснаас ургуулаад бодоход үнэний ортой мэт. Шинэ сайд ч нэлээд зоримог мэдэгдлүүдийг сарын хугацаанд хийгээд амжсан.

Тухайлбал, ажлаа авсныхаа дараа харьяа байгууллагуудын удирдлагуудтайгаа уулзах үеэрээ “Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдүүдийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна” гэж байв. Дээр нь .

Наад зах нь гадаад оронд сургууль соёл төгссөн хүмүүс зээлээ төлөхгүй бол Монголбанкны чанаргүй зээлийн жагсаалтад оруулж болно.

. Үнэхээр ч чанартай, чанаргүй олон их, дээд сургуулиуд сүүлийн арав гаруй жил шүүмжлүүлж байгаа ч зоригтой арга хэмжээ авсан сайд цөөн шүү. Түүнчлэн газар чөлөөлөлт болон тендерийн асуудлаас үүдэн хойшилсон сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлыг шуурхай эхлүүлж, цэгцлэхээр ажлаа эхэлжээ. Энэ мэтээр БСШУСЯ хөдөлгөөнд оров. Ардын нам ирэх сонгуулиа бодсон ч, иргэдийн итгэлийг хүлээсэн гурван жилийнхээ ихэнхийг дотоодын хагаралдаа зарцуулснаа санасан ч одоо ийм зэрэгтэй ажиллах шаардлагатай байгаа байх.

Мөн дээрх мэдэгдлүүдээс харахад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуцсан салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг цэгцлэх чигт анхаарч байгаа юм байна гэж ойлгогдож байна. Тэгэхээр нэг зүйлийг нэмж сануулъя. Тэр бол БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаад сураггүй болсон хүмүүсээр өрийг нь төлүүлэх юм. Ялангуяа, энэ зээлээс юм.

Албан мэдээллээс харахад Боловсролын зээлийн сан 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Нийт авлага нь 2016 онд өмнөх оноос 19.6 тэрбум төгрөгөөр буюу 17.5 хувиар, 2017 онд 18.6 тэрбум төгрөгөөр буюу 14.2 хувиар тус тус өссөн байна. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ. Улсын зардлаар суралцсан хүмүүсээс авч чадаагүй мөнгө ийм хэмжээтэй байна гэсэн үг. Монгол Улсад сайн боловсролтой мэргэжилтнүүд хэрэгтэй. Үүний зэрэгцээ өмнө нь Боловсролын зээлийн сангаас мөнгө зээлж суралцсан хүмүүсээрээ өрийг нь төлүүлдэг байх ёстой. Ингэвэл дараа дараагийн оюутан, залууст илүү өргөн бололцоо нээгдэх боломжтой болно.

гэдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан тус сангаас зээл аваад сураггүй болсон 179 хүнийг харахад ч энэ нь ил байна. нь байх юм. Саяхан Сангийн яам төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгосон. Тэр мэдээлэлд гадаадад суралцахаар төрөөс их хэмжээний дэмжлэг авсан 1893 хүний нэр, зээлийн үлдэгдлийг танилцуулжээ. Тэднийг овог нэрээр нь хайгаад байвал олон “но” илрэх шинжтэй. Гол нь хэн зээл авах нь чухал биш, харин төлөх нь билээ. Наад зах нь гадаад оронд сургууль соёл төгссөн хүмүүс зээлээ төлөхгүй бол Монголбанкны чанаргүй зээлийн жагсаалтад оруулж болно. Тэгвэл бараг 100 хувь төлөгдөх байх шүү. Боловсролын салбарын ужгирсан асуудлыг хөдөлгөхөөр шийдсэн сайдтай болжээ гэж санаад сануулахад ийм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.