Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №312 James Brown, ‘Say It Loud – I’m Black and I’m Proud’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №312 James Brown, ‘Say It Loud – I’m Black and I’m Proud’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

James Brown, ‘Say It Loud – I’m Black and I’m Proud’

60-аад оны үед арьс өнгөний гадуурхал америкт маш хүчтэй байсан ба үүний эсрэг АНУ дахь африк гаралтай хар арьст америкчуудын Black Power хөдөлгөөн өрнөж байсан байна. Хүний эрхийн төлөө, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг тэд маш хүчтэй дуугарч байлаа. Жеймс Броуны 1968 онд дуулсан ‘Say It Loud – I’m Black and I’m Proud’ дуу нь энэхүү Black Power хөдөлгөөний албан бус сүлд дуу нь болсон байдаг. Учир нь дууны нэрээс шууд ойлгогдож буй бизээ. "Би хар, би бахархаж байна гэж чангаар хэлээрэй" хэмээх дуу нь Жеймс Броуны нэрийн хуудас болтлоо хит болж чадсан дуу юм. Одоо та бүхэнд үзүүлэх дууны бичлэг ч маш сонирхолтой. Дугуй талбайд "хар арьст" Жеймс Броун "цагаан арьст" хүмүүсээр хүрээлүүлэн дуулж, тойрон суусан үзэгчид нь түүнийг дэмжин, даган дуулж байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл