СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-03-13

Нүүрсний замд осолдсоор байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

2019 он гарсаар нэгдүгээр сард л гэхэд Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний экспорт Гашуунсухайт-Ганц модныхоос давсан үзүүлэлттэй гарчээ. Шивээхүрэн-Сэхэ боомтоор нэгдүгээр сард 978.8 мянган тонн нүүрс экспортолсон байна. Нарийн сухайтын бүлэг ордоос олборлолт хийж буй “Монголын алт”, “Өсөх зоос”, “Саус гоби сэндс” гэх зэрэг хэд хэдэн компани энэ боомтоор нүүрсээ экспортод гаргадаг. Мөн л энд 8000-9000 мянган монгол залуу орон гэрээсээ хол, мөнгө олох, амьдрах “их үйлст” зүтгэж буй.

Гэвч тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тав тухтай болгох, гэр бүлээрээ амьдрах боломжийг өнөөдрийг хүртэл хангагдсангүй. Тиймээс  хэдэн арван сараар гэр орноосоо хол амьдарч буй залуус гуниж гутрах, баярлаж цэнгэх аль ч үедээ сархад хүртэх, хүртээгүй байлаа ч нойр хоол дутуугаас үүдэн осол аваарт орсоор байна. Харин чухамхүү энэ эмгэнэлт дүр төрхийг хэзээ зогсоож, хэрхэн шийдвэрлэх нь бүрхэг хэвээр л байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.