Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг спортын 8 төрлөөр Хэсэг, Хороо, Бүс, Дүүрэг, Нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна.
Наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын Шигшээ тэмцээн 2018.09.16-ны өдөр “Улаанбаатар-Баянзүрхийн товчоо- Ургах наран хороолол- Баянзүрх хайрхан -Ургах наран хороолол–Улаанбаатар” гэсэн маршрутаар аялж багийн дүнгээр:
1-р байрт Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62,5 оноо;
2-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноо;
3-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо 59,5 оноо;
4-р байранд О.Түмэнжаргал дасгалжуулагчтай, Д.Цолмон ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 58 оноо;
5-р байранд Б.Угтахбаяр дасгалжуулагчтай, Б.Банди ахлагчтай Хан-Уул дүүргийн 10-р хороо 56,5 оноо;
6-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, С.Гэрэлмаа ахлагчтай Сүхбаатар дүүргийн 14-р хороо 54,4 оноо;
7-р байранд Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 52,8 оноо
8-р байранд Ч.Болдсайхан дасгалжуулагчтай, Н.Сэргэлэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо 51,6 оноо;
9-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Идэрзориг ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо 50,2 оноо авсан байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр аяллын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, Ш.Тэгшбаяр, спортын мастер Д.Далантай нар ажиллалаа.