СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний академийн анхны гадаад төгсөгчид монгол бүсгүйчүүд болов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өмнөд Солонгос улсын Зэвсэгт хүчний Цэргийн сувилагчийн академид дөрвөн жилийн өмнө анхны гадаад оюутнууд элсэн суралцсан нь Заяа, Солонго гэх монгол бүсгүйчүүд байсан юм.

Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын Батлан хамгаалах яамны хамтран ажиллах гэрээ ёсоор зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн бүсгүйчүүд нэг жилийн турш хэлний бэлтгэлд хамрагдаж Цэргийн сувилагчийн академид элсэж байжээ.

Даваа гарагт академийг 82 оюутан төгссөний дунд Заяа, Солонго нар багтжээ.

 

 

Тус академийн анхны гадаад төгсөгчид болсон монгол эмэгтэйчүүд хэмээн ярьжээ.

Заяа эх орондоо эргэж ирээд Батлан хамгаалах яаманд үүрэг гүйцэтгэх бол Солонго Эрүүл мэндийн газарт томилогдон ажиллах юм байна.

Төгсөлтийн арга хэмжээн дээр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Жеон Кеон Дү үг хэлж, бүх төгсөгчдөд баяр хүргэн цэрэг эрсний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм. Мөн анх удаа Цэргийн сувилагчийн академийг гадны хоёр оюутан амжилттай төгсөж, гэртээ харих болсныг онцлон тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалж: koreabizwire.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.