СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Та харилцаагаа сүйтгэгч үү, сүйтгүүлэгч үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

YouGov олон улсын цахим судалгааны газраас хостой гурван хүн тутмын нэг нь “дэлгэцийн хохирогч” болдог гэжээ. Өөрөөр хэлбэл хосуудын нэг нь гар утас, таблет, пад зэрэгт хэт их анхаарал тавьснаар тэдний харилцаа бүрмөсөн сүйрэхэд хүрдэг байна. Тиймээс харилцаагаа аврахын тулд та сүйтгэгч үү, сүйтгүүлэгч үү гэдгээ дараах асуултад хариулж мэдэж аваарай.

Та оройг хэрхэн өнгөрөөдөг вэ?

Хэрэв та оройг буйдангийнхаа нэг буланд сууж эхлүүлэн Инстаграмаа ухаж төнхдөг бол дэлгэцэд донтогч. Тиймээс гар утсаа тавиад хостойгоо холбогдохыг хичээх хэрэгтэй.

Дуртай дэлгэцийн шоугаа үзэхэд юу тохиолддог вэ?

Зарим хүмүүс дуртай цувралаа үзэхээс илүү Wikipedia хуудас эргүүлэн үйл явдлыг нь шалгачихдаг байж магадгүй. Энэ нь хэвийн үзэгдэл ч зуршил болгоод хэрэггүй. Гэхдээ та нэг дэлгэцээс нөгөө дэлгэц рүү шилжиж байвал асуудал байна гэсэн үг.

Та хамтрагчдаа юу гэж хэлдэг вэ?

Та түүнийг сонсож байгаа учраас тэр ямар нэг зүйл хэлдэг. Гэтэл хариу дуугарахгүй чимээгүй хүлээлтээр харилцан яриа өндөрлөж байвал та ямар нэг зүйл хийх хэрэгтэй болжээ. Магадгүй уучлалт гуйх цаг ирсэн ч юм билүү.

Та хамгийн сүүлд хамтрагчтайгаа ярилцсан чухал асуудал юу байсан бэ?

Би хостойгоо сүүлд худалдаж авах боломжгүй Zoopla-ын үл хөдлөх хөрөнгийн талаар WhatsApp-аар дамжуулан ярилцсан байсан. Энэ байдал орчин үеийн хосын харилцаанд тохиолдож буй нийтлэг зүйл мөн үү гэвэл тийм.

Юу дуугарсан бэ?

Бараг цаг шахам ямар нэг зүйл гонгинох шиг дуулдсан. Байзаарай энэ таны хүүхдүүдийн нэг юм биш биз. Тийм байна шүүдээ, утсаа тавиад хүүхдэдээ анхаарахыг танд зөвлөж байна.

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.