СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-03-12

Өнөөдрийн трэнд LIVE /2019-03-12/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Этиоп улсын иргэний агаарын тээврийн Boeing 737 Max 8 нисэх онгоц осолдож, дотор зорчиж явсан бүх хүн харамсалтайгаар амь үрэгдээд байна. 149 зорчигч, нислэгийн багийн 8 гишүүн нийлээд 157 хүн онгоцны ослоор таалал төгсчээ.

Уг онгоц дотор зорчиж явсан нэгэн зорчигчийн гар утасны бичлэг өнөөдөр дэлхий нийтээр хамгийн их үзсэн бичлэгт орж байгаа аж. Монголын цагаар урд шөнийн 00 цагийн орчимд тавигдсан энэ бичлэгийг яг одоогийн байдлаар хэдийнэ 2 сая гаруй хүн үзжээ.

/Энэхүү бичлэгийг осолдсон онгоцонд зорчиж явсан нэгэн зорчигч гар утсаараа бичсэн аж/

Одоогоор ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч, цоо шинэ онгоц байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Бүр тодруулбал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Этиопийн иргэний агаарын тээврийн компани хүлээн авч, үйлчилгээнд оруулсан шинэ онгоц байжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.