Энэ оны зам засварын ажлын хуваарь тун удахгүй Засаг даргаар батлагдахаар олон нийтэд танилцуулна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын бодлогын хувьд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гэр хороолол, орон сууцны холбоос замуудыг сайжруулна. Улаанбаатар хотын Бага тойруу, Их тойруу доторх аж нэгжүүд хашаагаа тэлж барьсан, зам харгуйг хааж тагласан замуудыг Нийслэлийн Газрын албатайгаа хамтран ажиллан чөлөөлж, холбоос замуудыг сайжруулахаар төлөвлөн ажиллана.
Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах үүднээс Олимпийн гудамжийг түр нээсэн билээ. Тэгвэл ирэх сарын 1-нээс уг гудамжийг хаан Замын цагдаагийн уулзварын гүүрийн таван тулгаар баганын ажил хийхээр болсон. Энэ оны долдугаар сараас өмнө Замын цагдаагийн баруун урд гүүрийг ашиглалтад оруулан энэ оны есдүгээр сар гэхэд замын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.
Баянзүрх дүүргийн Туул болон Сонсголын гүүрийн барилгын ажил эхлээд явж байгаа. Сонсголонгийн гүүрийн хувьд дөрвөн эгнээтэй шинэ гүүр барьж, хуучин гүүрийн засварласнаар зургаан эгнээтэй гүүр ашиглалтад орох юм.
Яармагийн гүүрэнд энэ жил тоноглолын ажлуудыг гүйцэтгэнэ. Дээрээс нэмэлт хоёр дахь хучилтын ажлыг хийнэ. Энэ жил тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ.