UFC холимог тулааны аварга Конор МакГрегорын шүтэн бишрэгч түүнтэй хамт зургаа авахуулахыг хүссэн байна. Тэд даваа гарагийн өглөө Fontainebleau Miami Beach зочид буудлаас гарч яваад зургаа авахуулах гэж байжээ.
Гэтэл МакГрегор шүтэн бишригчийнхээ гар утсыг шүүрч аван газар унагаж хэд хэдэн удаа хөлөөрөө дэвсэлж эвдсэн байна. МакГрегорын эвдсэн гар утас 1,000 ам.долларын үнэтэй байсан гэжээ.
Цагдаа нар түүнийг зэвсэглэсэн дээрмийн хэрэг болон гэмт хэргийн сэдэлтэй үйлдэл гаргасан гэж буруутган саатуулжээ. МакГрегор өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тулаанд орох эрхээ хагас жилээр хасуулж, 50,000 ам.доллараар торгуулиад байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com