"Боинг 737 Мах 8" загварын онгоц таван сарын хугацаанд дарааллан хоёр ч удаа хөөрөөд удалгүй учир битүүлэг шалтгаанаар сүйрсний дараа Монгол, Хятад, Индонези улсууд энэ төрлийн онгоцыг ашиглахаас түр татгалзаад байгаа юм. Тэгвэл Сингапур улсын нисэх хүчин өнөөдөр өдрийн 14 цагаас эхлэн "Боинг 737 Мах" онгоцыг нислэгт ашиглахаас түр татгалзаж байгаагаа мэдэгдлээ. SilkAir, Singapore Airlines компаниуд ослын шалтгаан тодрох хүртэл "Боинг 737 Мах" загварын онгоцыг хэрэглээнээс түр хассанаар China Southern Airlines, Garuda Indonesia, Shandong Airlines болон Thai Lion Air, Aeromexico, Cayman Airways, Comair, Aerolíneas Argentinas компаниудтай нэгдлээ. Энэ талаар Сингапурын иргэний нисэхийн удирдах газраас албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэ хооронд Америкий Холбооны нисэх хүчин Боинг онгоцны шинэчилсэн Мах загварууд аюулгүй нислэг үйлдэх чадвартай хэмээн мэдэгдээд байгаа юм. Долоо хоногийн эхэнд Боингийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр 12 хувиар унасан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: www.reuters.com