СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-03-12

Технологийн салбараас төрөн гарсан шинэхэн тэрбумтан эмэгтэйтэй танилц

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Дэлхийн хэмжээнд өөрийн хүч, хөдөлмөрөөр бизнесээ босгож, тэрбумтан болсон эмэгтэй ердөө 61 байдаг. Энэ нь манай дэлхийн нийт тэрбумтангуудын жагсаалтын гурван хувийг л эзэлж байгаа юм. Тэрбумтангуудын жагсаалтанд бичигддэг өөр 182 эмэгтэйн хувьд эцэг эхийнхээ юмуу хэн нэгний асар их хөрөнгийг өвлөн авсан байдаг.

Харин дээр дурьдсан 61 эмэгтэй нь бүгд өөрсдийн хүч хөдөлмөрөөр бизнесээ өргөжүүлэн тэлж, тэрбумтан болсон онцлогтой. Self-made billionaire буюу өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүд дотор IT салбарын төлөөлөл тэр бүр байдаггүй.

Тэгвэл .

Израйлийн Холонд төрсөн тэрбээр 6 настай байхдаа аав ээжийн хамтаар АНУ-ын Массачусетс мужид дүрвэн суурьшсан гэдэг. Хууль болон банк санхүүгийн мэргэжилтэй Катц нь 1986 оноос хойш банкны салбарт ажилалж байгаад 1999 онд Oracle корпорацид нэгдсэн. Ингээд тэр цагаас хойш Oracle-ын үндсэн оффист болон хэд хэдэн охин компаниудад нь удирдах ажил хийсээр иржээ.

Түүнийг Oracle-д ажиллаж байх хугацаанд тус корпораци салбарынхаа инновацилаг компаниудыг амжилттайгаар өөртөө нэгтгэж, санхүүгийн эрс шийдэмгий алхмууд хийснийг Катцтай холбон тайлбарладаг. Катц нь компьютерын технологийн Oracle корпорацийн CEO-гийн ажлынхаа хажуугаар HSBC Group-ын захирлаар 2008-2015 oнд ажиллаж байжээ. Мөн алдарт Walt Disney компаний ТУЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний хөрөнгө нь 2019 оны байдлаар 1 тэрбум ам.доллар хэмээн Forbes мэдээллээ.

Хатагтай Катц 2017 онд 135 сая ам.долларын цалинтай ажилласнаар тухайн жилдээ дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй удирдах ажилтны нэгээр нэрлэгдэж байв. Дашрамд хэлэхэд Катц хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг бөгөөд хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцах дургүй, Forbes-ын зүгээс технологийн салбарын тэрбумтан эмэгтэй болсон талаар нь ярилцлага авах гэхэд татгалзсан хариу өгчээ. Түүнийг олон нийтийн анхааралд өртөх дургүй, ажлаа л хийхийг хүсдэг, жинхэнэ ажлын төлөө төрчихсөн эмэгтэй хэмээн ойр дотныхон нь тодорхойлдог гэнэ.

Эх сурвалж: Facebook Jagaa Damdin

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.