Нью-Йоркийн Нью-Арк боомтоос цагдаа нар тонн хагас кокайн илрүүлсэн тухай мэдээлжээ.
Энэ нь ойрын 25 жилд илрүүлээгүй их хэмжээний мансууруулах бодис ба бүх цаг үед цагдаа нарын олж илрүүлсэн хоёр дахь их хэмжээний кокайн байсан гэжээ.
Их хэмжээний мансууруулах бодис өнгөрсөн сард Колумбаас орж ирсэн усан онгоцны чингэлэгт хадгалагдсан байжээ.
Хэрэв зах зээлд борлуулсан бол 77 сая ам.долларын үнэ хүрэх байсан гэж цагдаа нар үзэж байна.
Мансууруулах бодисыг бага багаар нь хувааж 60 ширхэг уутанд савласан байсан тул хялбархан зөөсөн гэжээ.
Цагдаа нар чингэлгийн хаалганаас сэжиг бүхий зүү олж онгойлгоход кокайн байсан тухай Америкийн хууль бус мансууруулах бодистой тэмцэх газраас мэдэгдсэн.
Чингэлгийг буулгасан усан онгоц Бельгийг зорьж замдаа гарсан байна.
Тиймээс мансууруулах бодис бүхий чингэлэг боомтод дахин байгаа болон Европ руу ачигдсан эсэх нь тодорхойгүй ажээ.
Эх сурвалж: www.cnn.com