СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-03-12

“Би 80 нас хүрэхээс айдаггүй. Надад хийх зүйл их байна”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

17 настайдаа компаниа нээсэн шүдэнзний худалдаачин
 

Фёдор Ингвар Кампрад. Түүнийг 17 настай байхад аав нь сайн сурлаа хэмээн шагнасан мөнгөөр тавилга үйлдвэрлэгч компаниа байгуулсан ажээ. Тэрээр . Ингвар Кампрад бизнесийн замналаа төрсөн хотынхоо хөршүүдэд шүдэнз зарж эхлүүлсэн байна. Улмаар загас, шинэ жилийн тоглоом, үзэг харандаа зардаг байсан нь тэрбумтан болох замналынх нь эхлэл байжээ.

Ингвар Кампрад Шведийн  Смаланд мужид  байдаг “Elmtaryd”  хэмээх  эцгийнхээ эдлэнд төрсөн байна. Харин Германы газрын эзний хүү өвөө нь 1896 онд Шведэд дүрвэж ирсэн байна. Компаниа байгуулснаар  залуу Ингвар Кампрад их хэмжээний шүдэнзийг  хямд худалдан авч, боломжийн үнээр жижиглэн худалдсанаар ашиг олж болохыг ойлгожээ. Мөн загас зарах зэргээр бизнесээ өргөжүүлсэн байна.  Харин үүнээс таван жилийн дараа тавилга зарж эхэлснээр анхны түшлэгтэй зөөлөн сандлаа заржээ.

Мөн 1951 онд анх удаа тавилганы цуврал номоо гаргасан байна. 1953 онд “ИКЕА” компанийн бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Харин түүний бизнес, санаачлага амжилттай болж байгаагийн нэг нотолгоо нь Шведийн тавилга худалдааны холбоо тавилгын материал үйлдвэрлэгчдэд “ИКЕА” компанийг материалаар хангахыг болиулахын тулд дарамт үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр Ингвар Кампрадын компани энэ салбарын хамгийн чухал арга хэмжээ болох үндэсний үзэсгэлэн худалдаанд оролцож чадахаа болиход хүрсэн байна. Энэ дайсагнасан байдал нь одоогийн өөрсдөө  тавилгынхаа төслийг  зурах, тавилга үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ  гадаадад гаргадаг. Азийн орнуудаас түүхий эдээ худалдаж авснаар Шведээс гадуур худалдааны шинэ харилцагчтай болох “ИКЕА” групп болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн ажээ.

 

Компаниа удирдахаа больсон нь
 

Инград Кампрад 1986 онд компанийн удирдлагаа хүүхдүүддээ шилжүүлж, өөрөө зөвлөхөөр ажиллах болсон юм.  Харин 1994 онд фашист хөдөлгөөнийг дэмжигч, идэвхтэн Пер Энгдалийг нас барсны дараа хувийн захидлууд нь нийтлэгдсэн байна. Захианд Ингвар Кампрадыг түүний фашист бүлгийн гишүүн байсан гэж дурджээ. Гэхдээ хэзээ гишүүн байхаа  больсон нь  мэдэгддэггүй ч 1950 оны эх хүртэл Энгдалийн найз байсан байна. Харин Инград Кампрад түүний өнгөрсөн үеийн талаар ярихдаа тухайн үед хамгийн том алдаа гэж үздэгээ мэдэгджээ. Дараа нь байгуулсан компанийнхаа бүх еврей ажилчдаас уучлал хүссэн захиа бичсэн байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байснаа зөвшөөрчээ.

Харин 2011 онд Итали руу хийсэн аяллынх нь үеэр танилцаж 1963 онд түүнтэй гэрлэсэн хоёр дахь эхнэр Маргарета Стеннерт нас барсан байна. Түүнчлэн Швейцарийн Лозанна хотод амьдарсныхаа дараа 2016 оны  зургадугаар сард 17 настайдаа компаниа байгуулсны дараа 1953 онд анхны дэлгүүрээ нээсэн Шведийн өмнө зүгт байдаг Альмхулд эдлэн рүү нүүнэ гэдгээ зарлажээ. Улмаар компанийн удирдах зөвлөлийг удирдахаа больж дөрвөн хүүхдийнхээ нэг Матиас Кампрадад шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдийгээр дөрвөн хүүхдийн аав, дэлхийн хамгийн баян хүн болсон ч энгийн амьдралаар амьдарч нийтийн тээврийн унаагаар явдаг байжээ. Тэрээр хоёр удаа гэрлэж байсан. Керстин Бадлинтай анх гэрлэсэн бөгөөд охин хүүхэд үрчилж авчээ. Гэвч тэд 1960 онд салсны дараа 1963 онд түүнд гурван хүү төрүүлсэн Маргарета Стеннертэй гэрлэсэн байна. Харин 17 настайдаа компаниа байгуулж явсан энэ хүн 91 настайдаа нас баржээ. Энэ талаар компанийн зүгээс хийсэн хэвлэлийн мэдээнд түүнийг XX зууны шилдэг бизнесмэн гэж нэрлэсэн байна.

1..

2..

3..

4..

5..

6.,

7..

8..

.

Х.ОЮУНБОЛД

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.