СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-12

Анхдагч Г.Марал-Эрдэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам үргэлжилж байна. Тэгвэл тус наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаанд Монголыг төлөөлж, 21 настай Гансүхийн Марал-Эрдэнэ “Платинум” спорт цогцолборын мөсөн талбайд бүжсэн нь спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татав. Том зэрэглэлийн тэмцээнд анх удаа эх орныхоо нэрийг гаргасан Г.Марал-Эрдэнийн талаар товч мэдээлэл хүргэе.

Тэрбээр Японы Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг оюутан бөгөөд ирэх хавар сургуулиа төгсөх юм. Түүний хувьд цаашид уран гулгалтаараа мэргэшин суралцахаас гадна олон тэмцээнд оролцож, амжилт гаргах зорилготой. Түүний хувьд аж. Японы алдарт тамирчин хоёр жилийн өмнө их спортоосоо зодог тайлж, тэмцээн уралдаанд оролцохоо больсон ч “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулдаг юм. 2019 онд Японы 21 хотод мөсөн дээрх шоугаа толилуулаар товлосон тус багийн бүрэлдэхүүнд манай Г.Марал-Эрдэнэ одоогоор хоёр удаа багтсан байна.

Улмаар Универсиад наадамд Монгол Улсыг төлөөлөхөөр Красноярск хотод иржээ. Энэ удаагийн наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 35 тамирчин өрсөлдөж, Маралаа 24.75 оноогоор 30 дугаар байр эзэлж, дараагийн шатанд шалгарч чадаагүй. Манай тамирчин сүүлээсээ долдугаарт буюу шилдэг зургаан тамирчны өмнө талбайд гарсан. Италийн хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн “O mio babbino caro” арийн аянд гулгалаа. Хоёр эргэлттэй аксель, сальхов, тулуп үсрэлтүүдийг гүйцэтгэсэн ч нэг удаа унаж, оноогоо хасуулсан. Сүүлд нь ахин хоёр эргэлттэй тулуп амжилттай хийн, богино үзүүлбэрээ өндөрлүүлсэн билээ. Хэдийгээр үзүүлбэрээ гүйцэтгэх явцад нэг удаа унаж алдаа гаргасан ч түүний үзүүлбэрийн хүч, хурд дутуу харагдсаныг шүүгчид дурджээ.

Энэ нь бага оноо авахад нөлөөлсөн биз. Гэхдээ энэ нэг их чухал биш. Эх орныхоо нэрийг Красноярскийн дэвжээнд уран гулгалтын спортоор анх удаа дуурсгасан түүнд баяр хүргэх хэрэгтэй. Түүний мөрөөдөл бол Мао Асадагийн мөсөн дээрх шоуг Монголдоо авчирч, ард түмэндээ үзүүлэх гэнэ. Тэрбээр үзүүлбэрээ дуусгасны дараа “Намайг сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Цаашид улам их хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Яг үнэндээ уран гулгалтаар монгол хүн “Бага олимп” гэгдэх Универсиад наадамд оролцоно гэж хэн ч төсөөлөөгүй явсан. Харин энэ бол дөнгөж эхлэл. Хэрвээ манай оронд спортыг хөгжүүлэх боломж нээгдвэл уран гулгалтаар хичээллэх хүн олон байгаа нь дамжиггүй.

Тэртээ . Магадгүй хэдэн жилийн дараа манай улсад битүү дээвэртэй мөсөн ордон нээгдвэл бид гаднын шилдгүүдийг бишрэх бус монгол уран гулгагч нарынхаа гайхалтыг үзүүлбэрүүдийг биширч суух биз ээ. Энэ жил дэлхийн оюутан тамирчин оролцдог Универсиад наадамд Монголын уран гулгагч гэж цоллуулж чадсан Г.МаралЭрдэнийн хувьд том хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр явна. Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчаар хичээл заалгаж байгаа тэрбээр ур чадвараа жилээс жилд ахиулсаар байна. Г.Марал-Эрдэнэ 2013 онд Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцсон нь түүний эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон анхны том тэмцээн байжээ. Шинэ эхлэл тавьсан Г.Марал-Эрдэнэдээ спортын өндөр амжилт хүсье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.