СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үерийн улмаас 10 гаруй хүн амиа алдаад байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Бразилийн ихийн их хот гэгддэг Сан Паулод үерийн аюул нүүрлэжээ. Үерийн ус зам руу орж автомашинуудыг байшингийн дээвэр, модод руу түрж аваачсан байна. Хотын захиргаанаас ширүүн бороо үргэлжлэн орох аюултай байгаа гэдгийг анхааруулжээ.

 

 

Амиа алдсан хүмүүсийн тав нь үерийн усанд живсэн ба тэдний дунд нэг нярай амьдаараа хөрсний нурангид дарагдсан байна. Хот хоорондын галт тэрэг, автобус түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. 

 

 

Үерийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг Mercedes Benz-ийн ачааны машин, автобус үйлдвэр усанд автсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжууллаа.

 

 

Эх сурвалж: www.reuters.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.