СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Боинг 737 Мах 8” онгоц нислэг үйлдэхэд аюулгүй гэж АНУ мэдэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Боинг компанийн үйлдвэрлэсэн “Мах” загварын онгоцууд удаа дарааллан осолдсонтой холбогдуулан Хятад, Индонези, Монгол улсуудаас гадна бусад нисэх хүчний компаниуд нислэгээ түр хугацаанд зогсоогоод байгаа юм.

Дэлхийн хамгийн том онгоц үйлдвэрлэгч компанийн хувьцааны ханш унаснаар хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа нь гарцаагүй юм.

АНУ-ын Холбооны нисэх хүчний газраас олон улсын нисэх хүчнүүд, тэр дундаа “Боинг Мах”-ын худалдан авагч, захиалагч компаниудад хандан нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэсэн мэдээллийг өгөөд байна.

 

 

Аддис Абаба хотоос Найробиг чиглэсэн ЭТ302 нислэгийг үйлдэж байсан “Боинг 737 Мах 8” онгоц хөөрснөөс хойш зургаан минутын дараа осолдож 157 хүн амиа алдсан.

Аврагчид онгоцны хоёр хар хайрцгийг олсон тул ослын шалтгаан тун удахгүй тогтоогдоно гэж найдаж байна.

 

 

Байгалийн онц ноцтой үзэгдэл тохиосон эсэх нь тодорхойгүй ч үзэгдэх орчин хэвийн байсан гэж үзэж байна.

Агаарын хяналтын Flightradar24 төвөөс онгоц хөөрсний дараа хурд нь тогтмол биш байсан гэжээ.

 

 

Боинг компани “737 Мах 8” загварын онгоцдоо 5,011 захиалга аваад байгаагаас 350-ыг нь худалдан авагчдадаа нийлүүлээд байгаа юм. 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.