СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

50 жилийн хугацаанд “Боинг 737” загварын онгоц 145 удаа осолджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

. Мөн Египт, Герман, Энэтхэг, Словак, Австри, Швед, Марокко, Испани, Израиль, Бельги, Жибути, Серб, Норвеги, Ирланд, Индонез, Йемень, Уганда, Судан Руанда, Сомали, Того, Мозамбик, Саудын Араб, Балба болон Нигери Улсын иргэд тус онгоцоор зорчиж байв.

Амиа алдсан зорчигчдын дунд Словак Улсын Парламентын гишүүн Антон Грнкагийн эхнэр болон хоёр хүүхэд байсан тухай мэдээлэл байна. Мөн Италийн нэртэй археологич, Сицилийн Засгийн газрын Бүс нутгийн соёлын асуудал эрхэлсэн зөвлөх Себастьяно Туза байжээ. .

Ийнхүү хагас жилийн хугацаанд тус загварын хоёр ч онгоц осолдсон явдал энэ загварын онгоцны аюулгүй байдлын асуудлыг сөхөхөд хүргэж байна. Түүнчлэн дэлхийн улс орнууд тус загварын онгоцыг нислэгт ашиглахаас түр хугацаагаар татгалзаж эхэллээ. Осолдсон онгоц нь “Боинг 737 Max” загварын хамгийн сүүлийн үеийнх. .

Боинг 737 MAX-8” онгоц нь 186 зорчигчийн суудалтай бөгөөд зорчигдод илүү урт, удаан шууд нислэг үйлдэхэд зориулагдсан, тав тухтай байхаар бүтээгджээ. Тус онгоцонд ашиглагдаж буй технологийн шийдлүүд нь шинэлэг, хүчирхэг LEAP-1B хөдөлгүүр нь бусад онгоцоос илүү үр ашигтай ажиллаж, байгаль орчинд ээлтэй агаарын аялал гүйцэтгэдэг байна. Түүнчлэн дэлхий дахинд хамгийн олон борлуулагддаг онгоцонд тооцогдож байгаа бөгөөд одоогоор 4700 орчим захиалга аваад байжээ. “Боинг 737 Max” загварын нисэх онгоцыг агаарын тээврийн Америкийн “United States”, “American Airlines”, “Southwest Airlines”, “United Airlines”, Аргентины “Aerolneas Argentinas”, Хятадын “Air China”, Исландын “Icelandair”, Польшийн “LOT” болон Канад, Азербайжан, Норвеги, Өмнөд Солонгос, Турк зэрэг агаарын тээврийн 69 компанид нийт 330 ширхэгийг ашиглаж байна.

аж. Харин 1970 оноос хойших 50 орчим жилийн хугацаанд “Боинг 737” загварын онгоц нийт 145 осолдсон байдаг бол “Boeing 747” мөн энэ хугацаанд 48 удаа осолдсон байдаг аж. Тэгвэл “Airbus 300” 1980 оноос хойших хугацаанд нийт 33 удаа осолдсоноор ослын тоогоороо гуравдугаарт бичигдэж байна. Хэдийгээр ослын тоогоороо дэлхийд тэргүүлж буй ч “Боинг ”-ийн онгоцууд аюулгүй байдлаараа ч дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, дэлхийн хамгийн аюулгүй нисэх онгоцоор “Боинг 717”, “Боинг 787”, “Боинг 747 -8”, “Airbus A350”, “A340” болон “Airbus A320” нэрлэгддэг байна. 

“BOEING” ЭСВЭЛ “AIRBUS”

“Боинг” компанийн онгоц осолдсонтой холбоотойгоор зөвхөн зорчигчдын дунд төдийгүй дэлхийн улс орнуудын авиа компаниудын дунд эргэлзээ төрж эхлээд байна. Ерөнхийдөө дэлхийд зорчигч тээврийн найдвартай онгоц үйлдвэрлэдгээрээ Америкийн “Боинг” эсвэл Францын “Airbus” гэсэн хоёр компани өрсөлдөж буй гэхэд хилсдэхгүй. . Хоёр компани хоёулаа л аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг. Тухайлбал, “Боинг 737 MAX” болон “AirbusA330” загварын осолдох магадлал саяд нэг байх жишээтэй. Магадгүй нисгэгчдээс “Энэ хоёр компанийн алиных нь онгоц илүү вэ” гэж асуувал “Airbus” гэж хэлж магадгүй юм. Учир нь “Airbus”-ын онгоцнуудын хянах самбар автоматжуулалт сайтай байдаг аж. Гэхдээ нөгөө талаас “Airbus”-ын ихэнх онгоцыг “Боинг 737, 747”-гоос санаа авч хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин хэрэглээний хувьд “Боинг”-ийг дэлхийн олон орон хэрэглэдэг бол “Airbus”-ийг Европын орнууд түлхүү хэрэглэдэг байна.

“AIRBUS A220” VS “BOEING 737”

“Боинг 37” нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг нисэх онгоц юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд 12 мянга гаруй захиалга авчээ. “Boeing” компанийн үйлдвэрлэсэн загваруудаас “Боинг 737” , “Airbus”-ийн онгоцнуудаас “Airbus A220” дэлхийн зах зээл дээр хамгийн өргөн хэрэглэгддэг.

Суудлын тоо-“Боинг 737” “Airbus A220”-аас илүү олон хүн багтаадаг ч суудлын зай нь 1-2 инчээр бага байдаг аж. Түүнчлэн тээшний багтаамжийн хувьд ч “Боинг 737” илүү гэнэ.

Хурд, эргэлт-Огцом эргэлт хийх, богино зайнд хурдаа авахдаа мөн л “Боинг 737” тэргүүлдэг аж. Зогсолтгүй нисэх- “Airbus A220” нь “Боинг 737”-г бодвол зогсолтгүйгээр 2000 гаруй км илүү нисэх чадвартай байна.

Шатахуун зарцуулалт- “Airbus A220” нь шатахуун зарцуулалт багатай. Үнэ ханш-“Боинг 737” дунджаар 87 сая ам.доллар. Харин “Airbus A220” 89.5 сая ам.доллар.

Аль нь илүү сайн онгоц вэ

юм. Энэ хоёр онгоц хоёулаа аюулгүй байдлыг дээд зэргээр хангаснаас гадна дэлхийн олон оронд өргөнөөр хэрэглэгддэг.

эх сурвалж: https://www.airfleets.net/crash/stat_plane.htm https://simpleflying.com/airbusa220-vs-boeing-737/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.