Цахилгаан автомашины үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Tesla" үнээ нэмэхээ мэдэгджээ.
Тус компанийн зүгээс автомашиныхаа үнийг дунджаар гурван хувиар нэмэхээр төлөвлөсөн байна.
Үнээ нэмэхээс гадна хаахаар төлөвлөсөн нэрийн дэлгүүр, худалдааны төвүүдийнхээ тоог багасгаж арай цөөн тооны дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсооно гэжээ.
Автомашиныхаа үнийг нэмэх болсон нь дэлхийн зах зээл дээрх ханшийн өсөлттэй холбоотой гэж тайлбарласан байна.
Харин хаахаар төлөвлөсөн дэлгүүрүүдийнхээ тэн хагасыг арай авсаархан зохион байгуулалттайгаар дахин нээнэ гэжээ.
Model S, Model X загваруудын үнэ нэмэгдэх ч Model 3 загварын үнийг цаашид нэмэхгүй гэжээ.
Model 3 загвар 35,000 ам.доллараар зарагдаж байгаа ба өмнөх үнээрээ гуравдугаар сарын 18 хүртэл захиалга авсан байна.
Эх сурвалж: www.reuters.com