Америкийн Аризона мужийн амьтны хүрээлэнд ирвэстэй хамт селфи хийх гэж байсан эмэгтэй дайралтад өртжээ.
Личфийлд цэцэрлэгт хүрээлэнд байдаг амьтны хүрээлэнтэй танилцаж байсан аялагч торлуу авирч селфи хийх гэж байхад нь эмэгчин ирвэс дайрсан байна.
Торонд байсан дөрвөн эмэгчин ирвэсийн нэг эмэгтэй рүү дайрснаас гартаа гэмтэл авч эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчийн авсан шарх аминд халгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон гэдгийг мэдэгджээ.
Гэрчүүдийн ярьснаар танихгүй эмэгтэй чанга хашгарч булан тойрон гүйж гарч ирсэн байна.
Лавшруулан харахад өөр нэг эмэгтэйн гарнаас ирвэс зуусан байжээ.
Балмагдаж сандарсан аялагчид усны саваа торлуу шидэхэд ирвэс эмэгтэйн гарыг тавьж эргэсэн байна.
Амьтны хүрээлэнгийн зүгээс урьд өмнө эмэгчин ирвэс торлуу авирч хүн рүү дайрч байсан тохиолдол гарч байгаагүй, чухам юу тохиолдсоныг нягталж шалгана гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com