СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоохдоо хууль зөрчсөн үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Засгийн газар Эрдэнэт үйлдвэр дээр зургаан сарын хугацаатай онцгой байдлын дэглэм тогтоосон явдлыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "БНМАУ-ын бага хурлын тогтоолыг хоёр дахь удаагаа Засгийн газар хэрэглэж байна. Энэ өөрөө үндсэн хууль зөрсөн үйлдэл мөн шүү. Шинэ үндсэн хууль дээр хамгийн сүүлд нь ямар заалт байдаг вэ гэхээр Шинэ Үндсэн хууль батлагдсанаар өмнө нь үйлчилж байсан бүх төрийн хууль тогтоомжууд хүчингүй болсонд тооцно гэж байгаа. Засгийн газар яагаад хууль зөрчсөнөө тайлбарлах байх.

Мөн энэ хуулийг үйлчлүүлсэн нь УИХ-ын өөрийнх нь алдаа. Үндсэн хууль батлагдсаны дараа БНМАУ-ын бүх хуулиуд хүчингүй болсон байх ёстой. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. Энэ хуулийг би хүчингүй болсон хуулийн нэг гэж үзэж байна. УИХ-аар энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх ёстой" гэлээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ардчилсан намын гишүүн З.Энхболд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ уг хуулийг хүчин төгөлдөр хэмээн мэдэгдсэн юм.

Тэрбээр "Онцгой дэглэм тогтоох хууль нь хүчинтэй байгаа шүү. Цаашид ч энэ хууль хэрэгжинэ. Ийм тохиолдол үүсэж магадгүй гэдэг үүднээс энэ хуулийг анх баталсан" гэсэн юм.

Бичлэгийг үзнэ үү 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.