СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-11

ВИДЕО: З.Энхболд Эрдэнэтийн хувьчлалыг мэдээгүй гэж худлаа ярьсан уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 2012-2016 оны хооронд Засгийн эрхийг барьж байсан Ардчилсан намын удирдлагуудын үед хувьчилсан билээ. Тухайн үед Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-ын дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, одоогийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  Аж үйлдвэрийн сайд байсан. 

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ОХУ хоёр орны хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаагаа "Ростех"-ийн нэрээр Монголын засгийн газарт худалдах саналыг явуулж, харин манай улсын Засгийн газар өөрсдөө хөрөнгийн чадавхигүй байгаа учраас "Монголын зэс корпораци"-д худалдах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг огт дуулаагүй, дараа нь мэдсэн гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. 

Тэрбээр, "Би 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаад УИХ-ын гишүүдийн олонхи нь зөвшөөрвөл өгч болно гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “цаг хугацаа байхгүй байсан” гэдэг шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлээд өгсөн. Тухайн үеийн төр байсан одоогийн манай гурван даргатай адилхан, тухайн үеийн УИХ-ын даргад, тухайн үеийн АН-ын даргад огт мэдэгдэлгүйгээр нуугаад, сонгуулиас нэг хоногийн өмнө өгчихсөнийг би олон улсын сэтгүүлээс олж үзээд, “Ч.Сайханбилэг ээ чи наадахаа тайлбарла” гэж байсан. Тиймээс Эрдэнэттэй холбоотой ямар нэг асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Хэрэв тэр компанийг мэддэг байсан бол Засгийн газрын үүрэг. Харин хувиа зарахад “Ростех” гэдэг компанийн оронд ХХБ орох гэж байгаа бол УИХ-аар оруулдаг, ийм л хуультай" гэж хэлсэн билээ.

Бичлэгийг үзнэ үү

Тэгвэл өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах процесстой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Төрийн гурван өндөрлөг энэ асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Би зарчим, бодлого хоёр дээр байдаг хүн. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг хэлэлцсэн гэдэгт би бат итгэлтэй байна. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд УИХ-ын дарга /З.Энхболд/, Ерөнхийлөгч /Ц.Элбэгдорж/ нар мэдээгүй өнгөрсөн гэдэгт би итгэхгүй" гэлээ.

Бичлэгийг үзнэ үү 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.