СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлийн зарим дүүрэгт долоо хоногийн 3-4 өдөр цахилгаан тасардаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Венесуэль Улс 24 цагийг тог цахилгаангүй өнгөрүүлсний эцэст, цахилгаан хангамжаа өнгөрсөн бямба гарагаас сэргээж эхэллээ. Гэхдээ одоогоор үүрэн харилцаа холбоо болон интернэт доголдсон хэвээр байгаа гэнэ. Тус улсын . Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болсон хэрэг явдалд Америкийн эрх баригчдыг буруутгасан.

Харин АНУ-ын Төрийн департаментаас энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийж, энэ хэрэгт Вашингтон ямар нэгэн холбогдолгүй болохыг зарласан юм. . Нийслэл Каракас хотын хувьд хамгийн удаан хугацаагаар хот даяараа тог цахилгаан тасалдсан тохиолдол болон бүртгэгджээ.

Энэ үеэр Венесуэлийн сөрөг хүчин нэгэн харамсалтай тоон мэдээлэл дэлгэсэн нь . Мөн энэ удаад цахилгаан тасалдсанаас хоёр хүн нас барсан байна. Зарим эх сурвалж 15 хүн нас барсан гэх мэдээлэл ч өгч байна. Ерөнхийдөө тус улсын нөхцөл байдал хүнд болоод байгаа. Дотоодын үйлдвэрлэл нь бараг л бүрэн зогссон. Хоол хүнс болон эм тарианы дутагдал 60-80 орчим хувьд хүрээд байна.

Өдөр бүр олон мянган хүн 4-5 цагийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн авах гэж дугаарлахад зарцуулдаг. Олон зуун цөхөрсөн хүн ямар бараа байгаа эсэхийг ямар нь дууссан эсвэл бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг ч мэдэлгүй олон цагийг оочерлож өнгөрөөдөг байна. Дундаж амьдралтай венесуэль иргэн цалингаараа наад захын хэрэгцээ болсон байр, цахилгаан, унаа, ахуйн хэрэглээгээ ч төлж чадахгүйд хүрчээ. Шүдний оо, цагаан будаа, нойлын цаас олно гэдэг маш хэцүү. Өдөржин оочерлож зогсоод юу ч үгүй буцах тохиолдол ч бий. Хэрэв азтай байвал нэг литр ургамлын тос, килограмм элсэн чихэр олдоно. Харин ийм азтай байхын тулд шөнөжин дараалалд зогсоно эсвэл урдуур оочер өндөр үнээр худалдаж авах хэрэгтэй болдог. Хаа сайгүй хог ухсан хүмүүс. Гэхдээ тэд бол орон гэргүй хүмүүс биш. Өлсөж үхэхгүйн тулд гол зогоож буй энгийн л иргэд гэнэ.

Түүнчлэн зарим дүүрэгт долоо хоногийн 3-4 өдөрт тогтмол цахилгаан болон ус тасардаг байна. Үүнээс гадна амьсгал боогдох болон хумхаа өвчний тархалт сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэх болоод удаж буй. Мөн Ерөнхийлөгч Николас Мадуро валютын ханшийг хөдлөшгүйгээр тогтоож, банкуудыг мөнгөн дэвсгэрт хэвлэхийг тушаасан нь валютыг улам бүр үнэгүйдүүлж, барааны үнэ эрчимтэй өсөхөд хүргэсэн. . Түүнчлэн их хэмжээний мөнгөн дэвсгэртийг биедээ авч явах нь эрсдэлтэй байдалд хүргэх болоод буй юм. Мөн эмнэлэгт очиход эмчлэх эмч, эм тариа аль аль нь байхгүй болжээ. 20 гаруй жилийн өмнө нь Венесуэлд амьсгал боогдох өвчин тархаж олон хүний амиа алдаж байсан аж.

эх сурвалж: https://www.bbc.com/ news/world-latin-america-47504722

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.