Японы мэргэжлийн сумо бөхийн ээлжит Хару башё өчигдөр албан ёсоор Осака хотноо эхэллээ. Харү башёг Монгол их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлжээ. Өнгөрсөн башёд анхныхаа түрүүг авсан Тамаваши Б.Мөнх-Оргил маань сэкиваке цолтойгоор барилдаж байна. Дээд зиндааны бусад бөхчүүдээс Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 4, Дайшохо Ч.Шижирбаяр 16, Чиёошома Г.Мөнхсайхан 17-д тус тус эрэмбэлэгдсэн байна.
Өчигдөр барилдсан манай бөхчүүд дараах барилдаануудыг хийсэн байна.
Макүүчи зиндаа
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал давсан 1-0 Хокүтофүжи
- Ёкозүна Какүрюү М.Ананд унасан 0-1 Митакеумид
- Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил давсан 1-0 Нишигики
- М-4 Ичиножо А.Ичинноров давсан 1-0 Чиёотайрюү
- М-16 Дайшохо Ч.Шижирбаяр унасан 0-1 Ютакаяамад
- М-17 Чиёошома Г.Мөнхсайхан 1-0 Шиманоумиг давсан
Жүрёо зиндаа
- 3-6 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар унасан
- З-7 Азүмарү С.Тодбилэг унасан
- З-12 Миторюү Б.Төрболд давсан
- Б-12 Араваши Э.Дөлгөөн унасан
- Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн Анх удаа давлаа
Макүшита зиндаа
- Б-3 Сэйро А.Өнөболд 1-0
- Б-33 Гочозан Д.Ууганбаатар 1-0
Санданмэ зиндаа
- З-12 Саданохикари Д.Наранцогт 1-0
Жонидан зиндаа
- Б-15 Рога А.Амарсанаа 1-0
- Б-48 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
- Б-74 Дайтэнма Н.Чинзориг 1-0
Хару башёгийн эхний өдрийн тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.