Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №324 Pink Floyd, ‘Wish You Were Here’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №324 Pink Floyd, ‘Wish You Were Here’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Pink Floyd, ‘Wish You Were Here’

Домогт Пинк Флойд хамтлагийн "Wish you Were Here"

Шинэ долоо хоногийн эхний өглөөг домогт Пинк Флойдын алдарт ‘Wish You Were Here’ дуугаар эхлүүлнэ гэдэг ямар их аз жаргал вэ? Пинк Флойдын студийн ес дэх ‘Wish You Were Here’ цомог нь 1975 онд гарсан байдаг. Мэдээж америк болон англид энэ цомог бүх цомгуудын тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн. Зөвхөн энэ цомог дангаараа дэлхий даяар 13 сая хувь борлуулагдсан байдаг. ‘Wish You Were Here’ дууг ярихаас илүүтэйгээр цомгийг бүхэлд нь ярих хэрэгтэй болно. Учир нь уг цомог нь Рожер Вотерсийн хоёр дахь концепт цомог юм. Цомгийн хамгийн эхний "Shine On You Crazy Diamond" дуу нь ч долоон жилийн өмнө сэтгэцийн өвчин нь хүндэрсний улмаас хамтлагаасаа гарсан хуучин гишүүн Сид Барреттэд зориулагдсан байлаа. Ерөөс энэ цомог агуулгын хувьд бүхэлдээ Сид Барреттед зориулагдсан концепт цомог юм. Иймд цомгоос аль нэг дууг нь ялган авч сонсох гэхээсээ илүүтэйгээр цомгийн эхнээс нь дуустал бүхэлд нь сонсох хэрэгтэй юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл