Эрдэнэтээс өөр үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоох уу?
З.Энхболд:
- Шаардлага гарвал өөр үйлдвэр дээр ч онцгой дэглэм тогтоож болно. Яагаад болохгүй гэж. Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байна. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоохыг зөвлөөгүй. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6,1-т заасан Байгалийн баялаг ард түмний өмч, 6,2-т заасан төрийн өмчийг төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн үед Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Ер нь эдийн засгийн аюулгүй байдалд аюул, занал учруулж байгаа үйлдвэрүүд дээр онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн.
Эдийн засгийн аюулгүй байдал нэг улсаас хэт хараат болсон. Энд анхаарал хандуулах цаг болсон. Түүнээс Стандарт банкинд тэдэн төгрөгийн өртэй, 49 хувийг авсан, аваагүй гэсэн жижиг зүйлээр маргахаа боль. Гол нь бүх бараа, экспорт нэгхэн улс руу гараад байна. Үүнийг олон улс руу гаргадаг бол. Тэгэхийн тулд онцгой дэглэм тогтоох гэх мэт цогц арга хэмжээ авах, хуулиуд гаргахыг зөвлөсөн.