СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн бүх ордыг буцааж авна, Цагаан суваргаас эхлээд...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө онцолсон нэг асуудал нь "Улс стратегийн ордуудаа буцааж авна" гэх агуулга байсан юм. Тэрээр Түүний яриаг хүргэе.

 Тэрний дагуу авна. Одоо луйврын замаар авсан 400 орчим ордын тухай яригдаж байгаа юм. Асгат, Салхит, Цагаан суварга, Эрдэнэс таван толгой гээд ажиллаж байгаа бүх орд. Энэ бүхэн улсад очоно. 1997 оны хуулийг ашиглаж авсан гээд байгаа юм. Гэтэл 1997 оны хуулин дээр хоосон газар дээр хайгуул хийсэн бол гэж зааснаас биш “юм”-тай газар дээр хайгуул хийх зөвшөөрөл өгөхгүй гэсэн хууль. Одоо ч тийм л заалттай. Тэгэхээр, хуулийг гажуудуулж, авлигалаар, доороо алт, мөнгөтэй ордыг авсан буруутай хүмүүс нь хариуцна.

Би Цагаан суваргын жишээн дээр тодорхой тайлбарлая.

Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд дээр энэ хуулийг дахиж хэрэглэхгүй гэдгийг маш сайн ойлголцсон. Хэн нэгэн хүн алт хайгаад олчихсон бол түүнийгээ авна гэдэг ойлголт байхгүй.

Тэгэхээр, Н.Номтойбаяртай улс гэрээ хийнэ. Чи энэ ордыг ашиглаад баялаг гаргаж өг. Чамд гаргаж өгсөн хөлсийг өгнө. Гарч ирсэн баялаг улсынх. Ийм маягаар явна, хэрэв уурхай баригдсан бол. Энэ 400 ордын ихэнхид нь уурхай баригдаагүй юм билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.