Урлаг судлаачдын дунд маргаан дагуулсаар ирсэн зураг бол “Монна Ванна” буюу “Нүцгэн Мона Лиза” юм.
Энэ зургийг Да Винчи өөрийн гараар зураагүй түүний шавь нар зурсан гэж эрдэмтэд шинжээчид үзсээр ирсэн.
Гэвч Францын Музей судалгаа, дахин сэргээх төвийн шинжээчид “Нүцгэн Мона Лиза”-ын модны нүүрсээр зурсан хөрөг зураг Да Винчийн урланд бүтсэн төдийгүй алдарт уран зураач өөрийн гараар зурсан гэж дүгнээд байна.
Конде музейн эрхлэгч Матью Дэлдикийн дүгнэснээр уран зургийг дахин шинжлэхэд зүүн гараар зурсан маш олон ул мөр олдсон гэжээ.
“Нүцгэн Мона Лиза” 1862 оноос хойш уг музейд хадгалагдаж байгаа юм.
Мөн Да Винчийн “sfumato” техник буюу өнгө шилжүүлэхдээ алслалтай бүдгэрүүлсэн байна гэж үзжээ.
Тиймээс хуулбар зураг биш жинхэнэ эх хувилбар нь мөн гэж зарим шинжээчид үзсэн.
Ирэх зургадугаар сард алдарт уран зураач Да Винчийн таалал төгссөний 500 жилийн ойг дурсаж “Монна Ванна”-ын уран зургийг олон нийтэд танилцуулж бусад хувилбаруудтай харьцуулан хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: www.cnn.com