Археологичид Перу улсаас урьд өмнө мэдэгдэж байгаагүй 15 дугаар зууны үеийн тахилгын газар, 137 хүүхэд 200 гаруй лам гөрөөсийг нэг дор оршуулсан шарил олсон байна.
“Плос” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээр хүүхдүүдийн хавиргыг сольж, өвчүү хэсгийг тасалсан ба амьтдын яс, зүрхийг авсан байжээ.
Олон зууны тэртээ бушлагдсан шарил 5-14 насны охид, хөвгүүдийнх гэж тогтоосон байна.
Хүүхдүүдийг насны ангиллаар нь өгсүүлэн гурван хэсэгт хувааж оршуулжээ.
Цогцоснууд өдий хүртэл огт хөндөгдөөгүй сайтар хадгалагдсан тул нүүрэн дээрээ зуруулсан, толгойдоо ямар нэг зүйл зүүсэн байсан гэж археологчид үзсэн байна.
Хүүхдүүдийн царай далай руу харсан бол лам гөрөөсүүдийг уул хад руу харуулсан байжээ.
Өргөл барьц болсон хүүхдүүд, амьтдын өрц цээжийг хүчээр нээж зүрхийг нь авсаж байж магадгүй.
Эдгээрийн дунд 20-30 настай нэг эрэгтэй, хоёр эмэгтэйн цогцос байсан нь толгойдоо цохиулснаас амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Шарил Чиму соёл иргэншил оршин тогтнож байсан Перугийн далайн эргийн 700 метр квадрат газарт хийсэн малтлагын үеэр олджээ.
Манай эриний 900-1,500 оны үеэд энэ газарт улс төр, эдийн засаг, шашин соёлын зөрчлөөс үүдэлтэй аллага хядлага ихээр явагдсан гэж түүх судлаачид үздэг.
Тахил, өргөл барьц өргөх ёс нь тухайн үеийн соёл иргэншлийн салшгүй хэсэг байсан юм.
Энэ удаагийн олдвороос өмнө 1969 онд археологичид Перугийн далайн эргийн тосгоноос 17 хүүхэд, 20 лам гөрөөсийг хамт булшилсныг олж байжээ.
Эх сурвалж: www.cnn.com