СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-07

ШУУД: З.Энхболд: Эрдэнэтийн 49 хувийг зарсан асуудлыг би огт мэдээгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн шинжтэй асуултуудад хариуллаа

З.Энхболд ". Тэр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг УИХ-ын шинэ даргаас хүссэн. Дээр нь . Энэ гурван асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг хүссэн бичиг УИХ-ын даргад явуулж, дараалалд орууллаа гэдэг хариуг авсан" гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгч ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан зээл авсан хэргийг буруутгаж байгаа юу. Яагаад энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй байна вэ?

-Ерөнхийлөгч ЖДҮ-ийн хэргийг анхнаас нь ч тэр, одоо ч тэр буруутгаж байгаа. Ерөнхий прокурорын зүгээс асуудлаа оруулах байх гэж хүлээж байгаа.

-ЗХЖШ-ын хэмжээнд хүний амь нас эрсдсэн хариуцлагагүй үйлдлүүд гарсаар байна? Тус байгууллагын даргыг хэзээ томилох вэ?

-ЗХЖШ-ын ажил хэвийн явагдаж байгаа. Орлогч дарга нар нь ажлаа хийж байна. Хамгийн сүүлд Дорноговийн цэргийн ангид цэрэг нас барсан, саяхан бас нэг ажилтан нас барсан. Надад нэмж хэлэх зүйл алга. Нэг байгууллага даргагүй удаан байж болохгүй, тийм учраас томилгоог ээлжит бус чуулганд оруулж шийдвэрлэхийг УИХ-ын даргаас хүссэн байгаа. Уг нь энэ чуулганыг завсарлахаас өмнө томилгоог хийх асуудлыг өргөн барьсан шүү дээ. Орны хүнийг олж томилоход хугацаа хэрэгтэй л дээ. ЗХЖШ-ын дарга нь байхгүй, орлогч орлож байгаа ийм үед дээрх хэргүүд гарлаа. Жинхэнэ даргыг УИХ-д оруулж томилдог болохоос бус орлогч даргыг хэлэлцдэггүй. 

-Эрдэнэт үйлдвэрт онцгой байдлын дэглэм тогтоолоо. Ерөнхийлөгч энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр дээр үүсэн нөхцөл байдал нь Стандарт банкинд 100 хэдэн сая долларын өртэй, 49 хувь нь байгаа эсэх нь тодорхойгүй, тус үйлдвэр өөрөө 100% удирдлагын асуудалтай болчихоод байгаа учраас тус үйлдвэрт Засгийн газар онцгой дэглэм тогтоосныг Ерөнхийлөгч зөв гэж үзэж байгаа. Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учраас арга хэмжээ авч байна.

- Эрдэнэтийн 49%-ийг зарах үеэр та УИХ-ын дарга байсан. Танай намын засгийн газар энэ шийдвэрийг гаргасан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна?

- Намайг УИХ-ын дарга байхад Эрдэнэтийн 49 хувийг хувийг хулгайгаар зарсан. Ер нь бол хувийн компани авч болно. Гэхдээ . . Миний ямар ч оролцоо байхгүй. Энэ чинь Монгол улсын мэдлийн өмч. Захиран зарцуулах хамгийн том эрхтэй байгууллага нь УИХ. Дараа нь Засгийн газар. 

- Та тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг санал болгон томилуулж байсан. Гэтэл Монгол банк ХХБ-нд шууд зээл олгосон байсан шүү дээ?

- Миний оролцоо байхгүй. Би зөвхөн Н.Золжаргал байтугай маш олон хүнийг санал болгож томилуулж байсан. Санал болгосон учраас холбоотой гэдэг учир шалтгааны холбоо чинь туйлын хариуцлагагүй мэдэгдэл байна. Би албан ёсоор хэлье. Би Н.Золжаргалыг томилуулсан. Гэхдээ Н.Золжаргал 49 хувийн талтай ямар холбоотой байсныг хууль шүүхийн байгууллага нь тогтоог. "Хууль бусаар зээл олгосон" гэж ярьж байгаа юм билээ. Олгосон зээл нь үнэхээр хууль бус уу гэдгийг Н.Золжаргал өөрөө мэдэгдэл хийж тайлбарлаг. 

-ҮАБЗ-ийн хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Ямар асуудал хэлэлцсэн бэ?

-ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр нууц байдаг учраас би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын талаар авч хэлэлцсэн. Аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6-ын нэгт заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6-ын хоёрт заасан төрийн өмчийг төр өөрөө менежментийг нь авч явна гэдэг хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг, түгээмэл тархацтай байна уу , үгүй юу, алт, зэс ч байна уу бүгдийг нь улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан.

Тэр . Зөвхөн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг бичээгүй. Ерөнхийдөө байгаа. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.