Хятадын технологийн тэргүүлэгч компани Huawei-н 5G утасгүй интернэтийн сүлжээг Америкийн Засгийн газар тагнан турших үйл ажиллагаатай холбон тайлбарлаж хэрэглэхээс татгалзаж, бусад орнуудад ч мөн сэрэмжтэй байхыг уриалсан.
Компани Вашингтоны эрх баригчдаас хориг тавихад хүргэсэн нотлох баримт шаардсан боловч бодит нотлох баримт дэлгээгүй гэж үзжээ. Huawei тэдний хардаж сэрдэж байгаа шиг Хятадын Засгийн газартай холбоогүй гэсэн байр сууриа бат хамгаалж Америкийн Засгийн газрын эсрэг шүүхэд хандан зарга үүсгээд байгаа юм.
Huawei компанийн гүйцэтгэх захирал Гуо Пин “Америкийн Засгийн газар компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг хориглох болсон нотлох баримтаа дэлгэхээс удаа татгалзсан. Тэдний тавьсан хориг нь хууль бус төдийгүй цэвэр өрсөлдөөнд Huawei-г хасах гэсэнтэй холбоотой” гэж мэдэгдсэн байна.
Тус компанийн зүгээс АНУ-ын Техас мужийн холбооны шүүхэд зарга үүсгэсэн байна. Америкаас гадна Австрали, Шинэ Зеланд улсуудын харилцаа холбооны компаниуд Huawei 5G сүлжээг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан.
Америкийн Засгийн газрын хүсэлтээр Канад улс Huawei компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчлан батлан даалтад сулласнаар нөхцөл байдал хурцдаж эхэлсэн. Энэ оны эхэнд Хятадын Засгийн газар Канадын хоёр иргэнийг баривчилж тагнуулын гэмт хэрэгт буруутгаад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com