МУГЖ дуучин Ж.Алтанцэцэгийн бие даасан “Хайр гэж...” амьд тоглолт энэ сарын 8-нд буюу маргааш Корпорэйт конвеншн центрт болох гэж байна. “Хайр гэж...” тоглолтын тасалбар дууссан бөгөөд хүрэлцэн ирсэн үзэгч олонтойгоо гайхалтай нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр дуучин Ж.Алтанцэцэг догдлон хүлээж буй.
Тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 "On’n Off" продакшн зохион байгуулж, ерөнхий найруулагч СГЗ Н.Ононбат ажиллаж байгаа юм. Уг тоглолт дуурь, поп, ардын болон хүүхдийн дуу гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Ж.Алтанцэцэгийн охин дуу дуулахаар бэлдэж байгаа гэнэ.