Алдарт Vogue сэтгүүлийн эрхлэгчээр 1988 оноос хойш ажиллаж буй манлайлагч, босс бүсгүйчүүдийн шилдэг үлгэр дуурайлал бол яах аргагүй Анна Винтур юм. Хувцас загварын ертөнцийн хатдын нэг Винтур энэ удаад ажлын ярилцлагад орохдоо хэрхэн зөв хувцаслах талаар ийн зөвлөжээ.
Анна Винтур: Хүмүүс ажилд орох ярилцлагад ирэхдээ хэрхэн хувцасласан нь надад тун сонирхолтой санагддаг. Заримдаа ярилцлагад орох гэж байгаа хүмүүс өмссөн хувцасаа яг тэр өглөө нь эсвэл өмнөх орой нь худалдаж авсан юм шиг харагддаг. Юун түрүүнд хүн бүр бид таныг ажилд авах гэж байгаа болохоос хувцасны шүүгээг тань сонирхож байгаа биш гэдгийг санах хэрэгтэй. Хувцасны шүүгээ чинь таны өмнөөс ажиллаж чадахгүй шүү дээ. Та өөрөө хэн бэ гэдэг л чухал.
Ажлын ярилцлагад орохдоо хэрхэн зөв хувцаслах тухай заавар зөвлөгөө олон байдаг ч дэлхийн шилдэг загварын сэтгүүлийн эрхлэгч хувцаслалтаасаа илүү ажилдаа анхаарч, өөрийгөө хэн гэдгийг таниулах нь зүйтэй хэмээн зөвлөжээ.
Эх сурвалж: www.qz.com