УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд ХБХ хийх үеэрээ "Монголиа коппер корпорейшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн талаарх доорх мэдээллийг өглөө.
Тэрээр, "Энэ тэмцлийг эхлүүлснээс хойш олон иргэд бидэнд мэдээлэл өгч байна. Өчигдөр Ховдын олон түмэн бидэн рүү холбогдсон.
Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд Ховдод арван жилээ төгссөн. Манай аймгийн хүү байгаа юм. Хот руу орсон чинь гэнэт баяжаад нэг л сонин болчихлоо гэж ах дүү нар, ангийнх нь хүүхдүүд ярьж байна.
Ц.Пүрэвтүвшин хоёр өрөө байртай. Зээлийг нь ээж нь төлөөд явж байгаа юмаа гээд ээж нь цагдаа дээр уйлаад явж байна. Манай хүү хүний гар хөл болчихлоо. Хүүгийн минь бүү хэлмэгдүүлээч, манай хүүд 400 сая доллар байтгугай 400 төгрөг ч байхгүй гэж аав ээж, ах дүү нар нь ярьж байна.
Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авахтай холбоотойгоор 20 хэдхэн настай залуучуудыг гэмт хэрэг үйлдэх гар хөлөө болгосон МАНАН мафи байна" гэлээ.