Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Оюутолгой" ХХК-д ажилладаг Энэтхэг улсын иргэн улаанбурхан өвчин туссан нь тогтоогджээ. Энэ сарын 6-ны өдөр тухайн иргэн өндөр халуурсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Оюутолгой компанид өндөр эрсдэл гарч байгаа тул ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Ханбогд сум дахь "Оюутолгой" ХХК руу өнөө өглөө явсан аж
Өвчин туссан Энэтхэг улсын иргэнтэй ойр байсан 12 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийн ажиглахаар болсон байна. Өвчний голомтыг Оюутойлгоос гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна гэв.
Дашрамд дурдахад 2018 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгдсэн байна.