СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бакыг тэрбум воны барьцаанд суллалаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлагч асан Ли Мюн Бакыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад суллах хүсэлтийг Сөүлийн дээд шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр хүлээж авчээ.

Ерөнхийлөгчийг дүүгийнхээ нэр дээр байдаг компанийн жинхэнэ эзэн нь байсан ба төрийн тэргүүний эрх мэдлийн хүрээнд Samsung корпорациас 5,9 тэрбум воны хахууль авсан хэрэгт буруутгасан юм.

Ли Мюн Бакт өнгөрсөн оны 10 дугаар сард авилга, хээл хахуулийн хэргээр 15 жил хорих ял оноосон бөгөөд

Ерөнхийлөгч асан хорих газарт байхдаа эрүүл мэндийн байдал нь эрс муудаж, шөнө унтаж чадахаа больсноор үс нь халцарч, хана түшиж алхаж байсан гэж эх сурвалжууд бичсэн байна.

 

 

Дээд шатны шүүх түүнийг батлан даалтад сулласан ч чанга дэглэмтэй гэрийн хорионд байх болзол тавьсан.

Гэрээсээ гарч, орохыг хориглосон ба хорионд байх хугацаа дуустал шүүх хурал болохгүй гэжээ.

Ли Мюн Бак нь 2008-2013 оны хооронд БНСУ-ын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн юм.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд авилга хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоригдож байсан тохиолдол түгээмэл ч

 

 

 

 

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.