Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Эко алтан Заамар" ХХК-ийн алтны шороон ордын уурхайд осол гарч, дөрвөн уурхайчин амь насаа алдаад байгаа билээ. Одоогоор гурван уурхайчны цогцсыг гаргаж аваад байна. Дөрөв дэх хүнийг эрж хайх ажлыг ОБЕГ-ын аврагчид гүйцэтгэж байна.
Ингээд та бүхэндээ анх удаа тус уурхайгаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.