УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18наас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Ээлжит бус чуулганы ажиллагааг ирэх 18-ны даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болсон байна. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс уИХын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэжээ. УИХын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм байна.