СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-03-06

ВИДЕО: Цагдан хорих 461-р ангид саатуулсан ХХБ-ны удирдлагуудыг суллажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилттэй холбоотой асуудлаар Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн НПГ-ын прокуроруудын хяналт дор хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааг өчигдөр явуулсан билээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас байцаасны дараа тэдний ажлын өрөөнд нэгжлэг хийн цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм..

Ингээд өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны үдээш хойш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.