ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт онцгой байдлын дэглэм тогтоохоор ажиллаж дууслаа. Тус үйлдвэрийн удирдлага болон ажилчид, Орхон аймгийн удирдлагуудад нөхцөл байдлын тухай товч тайлбар өгсний дараа 49 хувийг эзэмшигч "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн томилсон Хуулийн хэлтсийн дарга, орлогч, Санхүүгийн албаны дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарын есөн албан тушаалтны өрөөг лацдаж битүүмжиллээ.
Битүүмжлэхдээ өрөөнөөс ямар нэгэн бичиг баримт авч гарахгүй, орны есөн хүнийг томилохгүй. Гарын үсэг болон орны хүмүүсийн томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.