СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-17

Алдарт жүжигчин Фан Бинбинийг саатуулсан байж болзошгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Жүжигчнээс гадна загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, поп дуучин төдийгүй солонгос, франц хэлтэй, Холливудын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн Хятадын од Фан Бинбин “Хуанжу гэг” киногоороо манай үзэгчдэд хэдийнэ танил болсон. Түүний орлого 40 сая доллараар үнэлэгдэж, Хятадын цахим сүлжээ Weibo-д 62 сая дагагчтай. Гэтэл ойрын хоёр сарын турш алдарт жүжигчин Фан Бинбин ор сураггүй алга болоод байна. Өнгөрсөн долдугаар сараас хойш олон нийтийн өмнө харагдаагүй бөгөөд хөтлөн явуулдаг цахим хуудаснууд нь ч нам жим болжээ.

Хэрэг явдлыг эргэн сөхвөл долдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Фан Шанхай хотын хүүхдийн эмнэлэгт явж байжээ. . Тэрээр Брюс Уильстэй хамт кинонд тоглосон ч сурталчилгаанаас нэрийг нь хассан байж. Хятадын телевизийн хөтлөгч байсан Куй Енгуан өнгөрсөн тавдугаар сард Weibo цахим сүлжээнд жүжигчин Фаны 2003 онд тоглосон Гар утас киноны гэрээг нийтэлсэн. Гэрээнд 1,6 сая долларын цалин авсан гэж бичсэн байсан ч үнэндээ 7,8 сая доллар авсан гэжээ. Хэрэв энэ үнэн болоод татвараас зайлсхийсэн гэдэг нь нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж эх сурвалж бичжээ. Гэсэн ч одоогоор Фан Бинбинийг зөрчил гаргасан гэдгийг албан ёсоор нийтлээгүй байна. Түүнчлэн Германы алдарт “Монтбланк” брэнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын жүжигчинтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгосноо “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ.

Эх сурвалж: www.qz.com

Г.Ганчимэг 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.