Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа өнгөрсөн долоо хоногт хийсэн. Дээд хэмжээний уулзалт үдийн зоог, харилцан зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурснаар үргэлжлэх ёстой байсан ч төрийн тэргүүнүүд нутаг буцсан.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зурган дээр Умард Солонгос улс пуужин хөөргөх талбайгаа сэргээн засварлаж эхэлсэн байна гэж ажиглагчид үзлээ. Уг зургийг Вьетнамын нийслэл Ханойд болсон хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаас хоёр хоногийн дараа авчээ.
Умард Солонгос дахь Сохаэ, Тончан-риг пуужин хөөргөх, хөдөлгүүр турших зориулалтаар ашигладаг байна. Харин урьд өмнө огт баллистик пуужингийн туршилтад ашиглаж байгаагүй газар юм.
Хэдийгээр өнгөрсөн сард болсон уулзалтаар харилцан тохиролцолд хүрч чадаагүй ч Пхеньян дахин цөмийн туршилт хийхгүй гэдгээ амласан тухай өрнөдийн хэвлэлүүд дамжуулж байна. Вашингтоны зүгээс Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх бодит алхам хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээг дахин чангатгана гэдгийг анхааруулсан.
Хиймэл дагуулын зурган дээр дахин сэргээж байгааг харуулсан Сохаэг Умард Солонгос улс 2012 оноос хойш пуужин хөөргөхөд ашиглажээ. Мөн энэ газарт туршсан пуужингийн хөдөлгүүр АНУ-ын нутаг дэвсгэр хүртэл харвах хүчин чадалтай байсан гэж үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com