Латин Америк, Карибын тэнгисийн ихэнх орнуудад үр хөндөлтийг хуулиар хориглосон байдаг бол Куба, Уругвай улс, Мехико хотод хуулиар хорьж цагдаагүй байдаг.
Аргентин улсад үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх эсэх талаар хэлэлцсэн ч өнгөрсөн наймдугаар сард Сенатын танхимд няцаагдсан. Албаны мэдээгээр тус улсад хууль бусаар үр хөндүүлбэл дөрвөн жил хорих хүртэл ялтай ч жил бүр 345,000 эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн тоо байна.
Эмээгийнхээ хамтрагч 65 настай эрэгтэйд хүчирхийлүүлж жирэмсэлсэн 11 настай охинд үр хөндөхийг шүүхээс зөвшөөрөлгүй удсанаас охин амиа алдах хүртэл эрсдэлд орсон хэрэг Аргентинд гарсан. Лусиа охиныг 24 долоо хоногтой жирэмсэн байхад хэвлийг нь зүсч ургийг хөндөж гаргасан байна. Учир нь охины бие хэт жаахан тул хэвлийг нь зүсэлгүй үр хөндөлт хийх боломжгүй байсан гэж тайлбарлажээ.
Тиймээс Аргентинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хүчирхийлүүлд өртсөн охидыг үр хөндүүлэхийг хуулиар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж кампанит ажил явуулаад байгаа юм. Лусиа охинд тохиолдсонтой ижил хэрэг Аргентин улсад харьцангуй их гардаг.
Засгийн газрын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр 2017 онд 15-аас доош насны 2,500 охин хүүхэд төрүүлсний ихэнх нь гэр бүлийн гишүүддээ хүчирхийлүүлжээ. Мөн онд 15-19 насны 91,500 охин хүүхэд төрүүлсэн байна.
Эмэгтэй хүн амаржихад хамгийн тохиромжтой нас 20-24 гэж ихэнх оронд үздэг ба үүнээс өмнө жирэмслэх нь амь насаа алдах өндөр эрсдлийг дагуулдаг байна..
Эх сурвалж: www.theguardian.com