СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Эрдэнэт үйлдвэр дээр онцгой байдлын дэглэм тогтоолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

18.00 ЦАГТ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт онцгой байдлын дэглэм тогтоохоор ажиллаж дууслаа. Тус үйлдвэрийн удирдлага болон ажилчид, Орхон аймгийн удирдлагуудад нөхцөл байдлын тухай товч тайлбар өгсний дараа 49 хувийг эзэмшигч "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн томилсон Хуулийн хэлтсийн дарга, орлогч, Санхүүгийн албаны дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарын есөн албан тушаалтны өрөөг лацдаж битүүмжиллээ. 

Битүүмжлэхдээ өрөөнөөс ямар нэгэн бичиг баримт авч гарахгүй, орны есөн хүнийг томилохгүй. Гарын үсэг болон орны хүмүүсийн томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. 

Шууд дамжуулалтын нэгдүгээр хэсэг

16.00 ЦАГТ

Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн "Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой байдал тогтоолоо гэсэн мэдээллийг өглөө 10:10 цагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн билээ.

Энэ мэдэгдлийн араас тэрбээр зарим хэвлэл мэдээллийн төлөөлөл болон ажлын хэсгийн гишүүдийн хамтаар Орхон аймгийг зорьсон. Манай LIVETV.MN сайтын сурвалжлах баг яг одоо Эрдэнэт үйлдвэрээс шууд дамжуулалтыг хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэр дээр ирсэн даруйдаа үйлдвэрийн холбогдох удирдлагуудтай уулзаж эхэлсэн. Энэ уулзалт хараахан дуусаагүй байна.

Уг уулзалт дууссаны дараа үйлдвэрийн байранд очиж албан ёсны Засгийн газрын шийдвэрийг танилцуулах аж. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал Д.Эрдэнэцогт "Манай үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч тэр, өнөөдөр ч тэр хэвийн явагдаж байна. Бид Засгийн газрын шийдвэрийн талаар өнөөдөр өглөө сонссон. Одоо сайд албан ёсоор танилцуулах байх. Үүний дараа ямар арга хэмжээ авагдах нь тодорхой болох биз ээ" гэлээ.

Дашрамд дурдахад "Онцгой байдал тогтооно" гэдэг нь "Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар доголдол үүсэхгүй. Санхүүтэй холбоотой материалуудыг татаж үзэх, шаардлагатай байгаа зарим шалгалтуудыг хийх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах" хэлбэр юм.  

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.