СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүн төрөлхтнийг үхэлд хүргэж буй нийтлэг хүчин зүйлс

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхий дээр яг одоо 7,7 тэрбум хүн амьдарч байгаа бол таван жилийн дараа найман тэрбум болохыг судлаачид хэлжээ. Манай гарагийн оршин суугчид өсөн нэмэгдэхийн сацуу хорвоогийн жамаар буцах нь ч бий. 

Хүн төрөлхтөн хорвоог орхиход чухам ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөлдгийг судалжээ. Тухайн үед хүн амын дундаж наслалт 46 байсан бол 2015 оны байдлаар 71 гарчээ. 

Ирээд буцдаг нь хорвоогийн жам боловч наснаасаа эрт зүй бус хэрэглээ, гэнэтийн осол, эдгэшгүй тахалт халдвараар цэл залуугаараа хорвоог орхих нь нэмэгдсээр байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Эдгээр нас барж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь халдварт бус өвчин, архаг хууч өвчлөлөөр амьсгал хураасан байна. Хүн төрөлхтний амиа алдаж буй хамгийн том аюул бол зүрх судасны өвчлөл. Харин 6-7 хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон.  

 

Та биднийг цочирдуулж болох өөр нэг тоо баримт бол урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлд хайнга хандсанаар жилд сая сая хүн амиа алддаг байна. Тухайлбал гэдэсний суулгалт өвчнөөр 2017 онд 1,6 сая иргэн эх дэлхийг орхисон байх юм. Мөн төрөөд сар хүрэлгүй 1,8 сая нярай жил бүр эндэж байна.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.