Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2019-03-06/ зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн дараах элчин сайдын яамдын ажиллагсдын орон тоог нэмжээ.
БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамдын орон тоо долоогоор нэмэгдэж байгаа аж.
Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад дээрх орнуудад Монголчууд хамгийн ихээр зорчдог аж.