Дэлхийн хамгийн хурдан автомашин гэвэл яах аргагүй Ferrari, Lamborghini-ын уралдааны хүлгүүдийг нэрлэх байх. Харин өдөр тутмын хэрэглээнд унаж ашиглах хамгийн хурдан хүлгийг Италийн Пининфарина компани үйлдвэрлэжээ.
Пининфарина Баттиста супер хурдан хүлгийг Женевийн автошоун дээр танилцуулсан байна. Бараг хоёр сая ам.долларын үнэтэй хүлэг өдөр тутмын хэрэглээнд зориулсан хамгийн хурдан төдийгүй бүтэн цахилгаан хөдөлгүүртэй.
Баттистагийн шидэт хөдөлгүүр хоёр секундэд 0-99 км/ц хурд авч 12 секундэд 299 км/ц хүрч, дээд тал нь цагт 400 км хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Нэг удаагийн цэнэгээр 450 км явна.
Автомашин сонирхогчдыг гайхшруулах зүйл үүгээр дуусахгүй. Формула 1 уралдааны машинуудаас хоёр дахин их буюу 1,900 морины хүчин чадалтай хөдөлгүүрийг Баттистад угсарчээ.
Энэтхэгийн Махиндра групп Пининфарина компанийн дийлэнх хувьцааг 2015 онд худалдаж авснаасаа хойш автомашины зах зээлд Итали хэв маягийг хурд хүчний гайхамшигтай хослуулахаар шаргуу ажилласан.
Пининфарина компани нь хамгийн анх 2008 онд цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг зорьж байсан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарч төсөл бүрэн хэрэгжээгүй байна.
Эх сурвалж: www.bbc.com